Судлаачид
- Захирал
- Эрдэмтан нарийн бичгийн дарга
- Бодис солилцоо, биохими
- Вирус судлал
- Гельминт судлал
- Молекул генетик
- Төлийн физиологи,эмгэг
- Үржлийн эмгэг, даавар судлал
- Халдварт өвчин, дархлаа судлал
- Хачиг, шавьж, эгэлбиетэн судлал
- Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй
- Эмгэг судлал
- Эм, хор судлал
Хачиг, шавж, эгэл биетэн судлалын лаборатори, Эрдэм шинжилгээний ажилтан
Игорийн Хатанбаатар, доктор (PhD), малын их эмч
Судалгааны мэргэшсэн чиглэл:
Судалгааны мэргэшсэн чиглэл:
- Мал, амьтны криптоспорид, кокцид, лейшманиийн үүсгэгчийн биологи
- Мал, амьтны паразит өвчний тархалт
- Эгэл биетний молекул биологи, дархлаа судлал
Оролцсон төсөл:
- 2004-2007 онд хэрэгжсэн “Шинэ зууны нүүдэлчдийн төлөө” ТББ, Монгол Шевро ХХК-тай хамтран Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Ирээдүй” нөхөрлөлийн малыг “Паразитаас эрүүлжүүлэх” төслийн малын эмч
- 2005-2006 онд ДДБОС, НҮБХХ санхүүжилттэй “Их говийн экосистем түүний шүхэр зүйлийг хамгаалах” төслийн судалгааны багт ажиллан зэрлэг хавтгай тэмээ, хуланд сансарын дохиололтой хүзүүвч зүйх, хээрийн судалгааны багт ажилласан
- 2005-2008 он “Гадна шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчнүүдтэй тэмцэх арга” ШУТехнологийн төсөл
- 2010 – 2011 он “Хүнсээр дамжин халдварладаг зарим паразиттах зооноз өвчинтэй тэмцэх арга боловсруулах” нэртэй ШУТ төсөл
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг, үржлийн газрын захиалгаар 2009 онд “Цусны паразиттах өвчний онош тогтоох, зарим бэлдмэлүүдэд малын дотор шимэгчид дасан зохицолтын тандалт, судалгаа”
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг, үржлийн газрын захиалгаар 2010 он - Зарим аймгийн тэмээний су-ауру (трипаносомоз)-ын тандан судалгаа явуулж, тархалтыг тогтоох, “Төвийн бүсийн адууны нийлүүлгийн өвчний тандан судалгаа” захиалгат төсөл
- 2015-2016 он “Зарим өвчин үүсгэгчийг дамжуулагч далавчит шавж (хөх түрүү, шумуул, мухар ялаа (элсний ялаа), чийгч ялаа)-ийн молекул, эпидемиологийн судалгаа” сэдэвт дээд боловсролын шинэчлэлийн төсөл
- 2016 – 2018 он “Зооноз гельминт, эгэл биетнээр үүсдэг өвчинтэй тэмцэх дэвшилтэт арга боловсруулах” ШУТ төсөл
- 2016 – 2019 он “Аргаль, янгир, буга, тахь зэрэг зэрлэг амьтдын паразитын эсрэг үйлчилгээтэй тэжээлтэй хольж олгох бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх” ШУТ төсөл
- Германы сарлаг, тэмээний сангийн “Монгол дахь хоёр бөхт тэмээ (Camelus bactrianus)-ний кокцидиозын тандан судалгаа явуулж, Eimeria cameli зүйл ялган авах” (2018 он) сэдэвт судалгааны төсөл
- 2018-2019 он “Криптоспоридиозыг оношлох рекомбинант бэлдмэл бэлтгэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх” сэдэвт БСШУСЯ сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэгт төсөл (грант)
Ажлын туршлага:
- 2003 - одоог хүртэл Мал эмнэлгийн хүрээлэнгийн Хачиг, шавж, эгэл биетэн судлалын лаборатори, Эрдэм шинжилгээний дэд ажилтан
- 2011-2014,Токиогийн их сургуулийн Хөдөө аж ахуй, Байгалийн ухааны сургуулийн Молекул дархлаа судлалын лаборатори, Доктор оюутан
- 2016-2017, БНЧУ-ийн Чехийн байгалийн ухааны их сургууль, Докторын дараах судлаач
- 2017, БНАУ-ын Венийн Мал эмнэлгийн их сургууль, Докторын дараах судлаач
- 2019, Германы Гиссений их сургуулийн Паразит судлалын хүрээлэн, Зочин судлаач
Сүүлийн 3 жилийн бүтээл (өгүүлэл):
- Б.Хосбаяр Б.Чинчулуун С.Лхагвацэрэн З.Үүрцайх Х.Наранбаатар Д.Болдбаатар Г.Батцэцэг, И.Хатанбаатар. Цаа бугын гельминтын судалгааны дүнгээс Хүрэлтогоот-2018, ХАА-Биотехнологийн салбарын ЭШБХ, хуудас 161-168, 2018/10/26, УБ
- Б.Хосбаяр Б.Чинчулуун С.Лхагвацэрэн З.Үүрцайх Х.Наранбаатар Д.Болдбаатар Г.Батцэцэг, И.Хатанбаатар. Баруун тайгын цаа буганд Thyzaniezia төрлийн туузан хорхой илрүүлсэн дүн Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан сэтгүүл, 25(03), 31-36. https://doi.org/10.5564/mjas.v25i03.1167
- З.Үүрцайх, У.Нямдолгор, Э.Жаргалан, И.Хатанбаатар, Х.Наранбаатар, З.Батсүх, Г.Батцэцэг, Д.Болдбаатар. The development of oocytes of a Dermacentor nuttalli tick. Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан сэтгүүл, 25(03), 15-24. https://doi.org/10.5564/mjas.v25i03.1162
- Э.Жаргалан, З.Үүрцайх, Б.Цэрэнтогтох, Х.Наранбаатар, И.Хатанбаатар, Т.Энхзаяа, Д.Болдбаатар. Сэлэнгэ аймгийн нутгаас шинээр олдсон Heamphysalis concinna хачгийн хэлбэр зүйн судалгаа. Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан сэтгүүл, 25(03), 43-48. https://doi.org/10.5564/mjas.v25i03.1170
- У.Гажидмаа, Г.Мөнгөнхөлөг, Б.Бүрэнбаатар, Г.Батцэцэг, И.Хатанбаатар “Сүүний үхрийн зарим аж ахуйд криптоспоридийн халдварлалтыг судалсан дүн” Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан сэтгүүл, (Бүртгэлийн дугаар: VS20.01.09, хэвлэлтэнд)
- Цахим хаяг: khatnaaigori@gmail.com
- Өрөөний дугаар: 103
- Харьялагдах лаборатори, нэгж: Хачиг шавж эгэлбиетэн судлалын лаборатори
Холбоо барих: