Бүтээлийн дээжис
“NATURE” сэтгүүлийн 2018 оны 5 сарын 17-ны өдрийн 7705 дугаарт:



- Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, доктор (PhD), Профессор Б. Болдбаатарын “137 ancient human genomes from across the Eurasian steppes”
- Доктор (ScD),Профессор Ц. Базарцэрэнгийн “Ancient hepatitis B viruses from the Bronze Age to the Medieval period”
өгүүллүүд хэвлэгдэн гарлаа.


Доктор (ScD), Профессор З. Батсүх удирдагчтай Шинжлэх ухаан, технологийн төслийн багийн хамт олон Малын гоц халдварт “Шүлхий өвчнөөс сэргийлэх 3 цэнт вакцин”-ны технологийг боловсруулав.

Адууны нийлүүлгийн өвчний үүсгэгч T. equiperdum-ийн дэлхийд ховор in vitro өсгөврийг C. Наранцацрал, Б. Баттөр, Н. Инүэ, Б. Батцэцэг нар гарган авснаар Адууны нийлүүлгийн өвчний түргэн оношлуурыг шинээр зохион бүтээв.
