Халдварт өвчин, дархлаа судлалын лаборатори
Үйл ажиллагаа
Нян, микоплазмаар үүсгэгддэг малын халдварт, архаг халдварт болон зооноз өвчнүүдийг оношлох, эмчлэх, сэргийлэх, тэмцэх арга хэмжээг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ болон шинээр дахин сэргэж буй өвчнүүдийг судлахад тус лабораторийн үйл ажиллагаа чиглэдэг.
- Бактери, микоплазмын гаралтай халдварт өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх судалгаа
- Бактери, микоплазмын гаралтай халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг боловсруулах судалгаа
- Бактерийн гаралтай зарим өвчний эсрэг вакцины үйлдвэрлэл, вакцины судалгаа
- Шинэ болон шинээр дахин сэргэж байгаа халдварт өвчний судалгаа
Төслүүд
- "Мал, амьтны микоплазмт болон нянгаар үүсгэгддэг зарим өвчнийг оношлох арга боловсруулах"шинжлэх ухаан технологийн төсөл Удирдагч Ж. Эрдэнэбаатар (2010-2013 он)
- "Мал, амьтны зарим зооноз өвчний үүсгэгчийн молекул генетикийн болон вакцины шинэчилсэн технологийн судалгаа" сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл Удирдагч Ж. Эрдэнэбаатар (2013-2015 он)
- "Гүүний сальмонеллёзыг оношлох түргэвчилсэн оношлуурын технологи" сэдэвт инновацийн төсөл Удирдагч Ж. Эрдэнэбаатар (2012-2014 он)
- "Гахайн сальмонеллёзыг оношлох оношлуур, урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэл" сэдэвт инновацийн төсөл Удирдагч Ж. Эрдэнэбаатар (2012-2014 он)
- "Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх рентген туяагаар идэвхгүйжүүлсэн вакцин" сэдэвт инновацийн төсөл Удирдагч Ж. Эрдэнэбаатар (2014-2016 он)
Судлаачид
Тус лабораторид 10 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байгаагаас доктор Ph.D 1, Магистр 6, Магистрант 3 ажиллаж байна. Судлаачдаас Малын их эмч 12, Молекул биологч 2, Биотехнологич 1 байна.
- Б. Батбаатар, Доктор (PhD) Лабораторийн эрхлэгч, Эрдэм шинжилгээний дэд ажилтан
- О. Хурцбаатар, Магистр Эрдэм шинжилгээний дэд ажилтан
- Ц. Батболд, Магистр, Эрдэм шинжилгээний дэд ажилтан
- Т. Өлзийсайхан, Магистр, Эрдэм шинжилгээний дэд ажилтан
- Л. Алтанхүү, Магистр, Эрдэм шинжилгээний дэд ажилтан
- Б. Лхам, Магистр, Эрдэм шинжилгээний дэд ажилтан
- Н. Энхцэцэг, Магистр, Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
- Б. Намуундарь, Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
- А. Биндэрьяа, Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
- С. Үнэнбат, Магистр, Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
Түүхэн замнал
- 1959 онд Хөдөө Аж Ахуйн Яамны харъяанд малын төрөл бүрийн өвчнийг нарийвчлан судалж, түүнтэй тэмцэх арга хэмжээг боловсруулах, аймгуудын лабораториудыг арга зүйн удирдлагаар ханган, зааварлах үүрэг бүхий Мал эмнэлгийн төв станц байгуулагдахад "Малын халдварт өвчин судлах тасаг"-ийг байгуулжээ.
- 1975 оноос "Микоплазм судлалын лаборатори"-г дээрх тасгийн харьянд шинээр байгуулжээ.
- 1987 оноос “Халдварт өвчин, дархлаа судлалын лаборатори” нэртэйгээр шинэчлэн зохион байгуулагджээ.