Мал Эмнэлгийн Хүрээлэн

Алсын хараа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний тэргүүлэх хүрээлэн болох

Эрхэм зорилго

Мал амьтан, нийтийн эрүүл мэндийг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл, арга, хэрэгсэл, технологийн ололтыг нэвтрүүлэх замаар улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад оршино.

Үйл ажиллагаа

Танилцуулга

Тус хүрээлэн нь 1961 онд Хөдөө аж ахуйн хүрээлэнгийн салбар болж анх байгуулагдсан бөгөөд 1987 онд Мал Эмнэлгийн Эрдэм шинжилгээний хүрээлэн болж өргөжсөн түүхтэй. Мал эмнэлгийн хүрээлэнгээс шинжлэх ухааны нээлт хийсэн эрдэмтэн 9, төрийн шагналтан 11, шинжлэх ухааны гавьят зүтгэлтэн 2, Монгол улсын малын гавьят эмч 5, Шинжлэх ухааны академийн гишүүн 4, евроазийн олон улсын ШУА-ийн гишүүн 1, ХААШУА-ийн гишүүн 4 төрөн гарсан. Одоо хүрээлэнд 88 ажилтан, түүнээс 8 профессор, 3 дэд профессор, 7 шинжлэх ухааны доктор, 35 доктор, тэргүүлэх болон ахлах зэрэгтэй судлаачид 22 ажиллаж байна. Мал эмнэлгийн хүрээлэн нь салбар шинжлэх ухааны байгууллагын хувьд мал, амьтаны гоц халдварт, халдварт, паразиттах болон халдваргүй өвчнийг оношлох, тэдгээрээс сэргийлэх, эмчлэх арга технологийг боловсруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инноваци дамжуулах, шинжлэх ухааны мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үндсэн үүргийг гүйцэтгэж байна.