Молекул генетикийн лаборатори
Үйл ажиллагаа
Молекул биологи, молекул генетикийн салбар шинжлэх ухааныг монгол оронд хөгжүүлэн түүнд суурилсан орчин үеийн оношлогоо, эмчилгээний шинэ арга технологийг монголын мал эмнэлэгт нэвтрүүлж эрдэм шинжилгээ- өндөр технологийн үйлдвэрлэл- бизнес-хэрэглээг зохистой хослуулан монгол орны мал сүргийг эрүүлжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бидний үйл ажиллагаагаа чиглэдэг.
- Рекомбинант технологиор гарган авсан өвөрмөц уургийг цэвэршүүлэн эсрэгтөрөгч болгон ашигласан өндөр мэдрэг өвөрмөц чанартай ЭЛИЗА арга, рекомбинант уургийг эсрэг төрөгч болгон ашигласан түргэвчилсэн тестийн аргa (ICT) -ыг нэвтрүүлэх
- Халдварт паразит өвчнийг эмчлэх эмчилгээний шинэ бэлдмэлийн технологи боловсруулах
- Өвчин үүсгэгч нян, вирус шимэгчийн генийн нуклеотидын дарааллыг тогтоон дүн шинжилгээ хийх
- Хачгаар дамжин халдварладаг шинэ болон шинээр сэргэж буй өвчний тархалтыг монгол орны хэмжээнд судлан тархалтын зураглал гаргах, эдгээр өвчний оношлогоонд молекул биологийн шинэ арга боловсруулах
- Монгол малын генийн онцлогийг судлахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Төслүүд
- "Адууны цусний паразит ба гельмент өвчнүүдийн оношлогоо, эмчилгээний цогцолбор арга” шинжлэх ухаан технологийн төсөл удирдагч Академич Б. Бямбаа(2008-2010 он)
- "Зооноз өвчнүүдээс сэргийлэх биобэлдмэлүүдийн үйлдвэрлэлд ашиглагддаг бичил биетний омгуудын молекул генетикийн судалгаа" сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл удирдагч Профессор Б. Батцэцэг(2007-2010 он)
- "Рекомбинант вакцины үйлдвэрлэлийн технологи, вакцины омгийн молекул биологийн судалгаа" сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл удирдагч Профессор Б. Батцэцэг(2010-2013 он)
- "Зооноз өвчнүүдээс сэргийлэх биобэлдмэлүүдийн үйлдвэрлэлд ашиглагддаг бичил биетний омгуудын молекул генетикийн судалгаа" сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл удирдагч Профессор Б. Батцэцэг (2007-2010 он)
- "Малын шинэ эм бэлдмэлийн технологи" сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл удирдагч Профессор Б. Батцэцэг(2011-2014 он)
- "Малын халдварт өвчний оношлуур, праймер, эмчлэх сэргийлэх шинэ эмийн үйлдвэрлэл" инновацийн төсөл удирдагч Профессор Б. Баттөр (2011-2013 он)
- "Монгол оронд тохиолддог цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношлогооны оновчтой арга боловсруулах нь" Япон улс, Монгол улсын хамтарсан (JICA) SATREPS- ийн судалгааны төсөл удирдагч Профессор Б. Батцэцэг (2014-2019 он)
- "Мал эмнэлгийн салбарт шилдэг интерпрёнерүүд бэлтгэх" сэдэвт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй, Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжсэн L2766-MONтөсөл, удирдагч Проф Б. Баттөр(2016-2017 он)
- "Хүнсээр дамжин халдварладаг эмгэг төрүүлэгч илрүүлэх дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх" Монгол- Хятад улсын хамтарсан судалгааны төсөл, удирдагч Проф Б. Баттөр (2018-2020 он)
- "Адууны нийлүүлгийн өвчний оношлуур, эмийн үйлдвэрлэл" инновацийн төсөл, төслийн удирдагч Проф Б. Баттөр (2019-2020 он)
- "Нүх үүрний зарим иксод хачгийн судалгаа" онолын суурь судалгааны төсөл, удирдагч Проф Б. Батцэцэг (2020-2022 он)
Судлаачид
Тус лаборатори нь нийт 11 эрдэм шинжилгээний ажилтантай. Эдгээрээс доктор 3 (Ph.D), магистр 3, магистрант 2 байна. Эрдэм шинжилгээний гурван ажилтан Япон, Солонгос орнуудад мэргэжлийн чиглэлээр докторантурт суралцаж байна.
- П. Мягмарсүрэн, Доктор ( Доктор (PhD)), Эрдэм шинжилгээний дэд ажилтан, лабораторийн эрхлэгч
- Б. Баттөр, Доктор (PhD), профессор, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
- Б. Батцэцэг, Доктор (PhD), профессор, Эрдэм шинжилгээний тэргүүлэх
- Б. Даваасүрэн, Доктор (PhD), Эрдэм шинжилгээний дэд ажилтан
- С. Наранцацрал, Магистр, Эрдэм шинжилгээний дэд ажилтан
- О. Банзрагчгарав, Доктор (PhD), Эрдэм шинжилгээний дэд ажилтан
- Т. Амгаланбаатар, Магистр, Эрдэм шинжилгээний дэд ажилтан
- М. Золжаргал, Магистр, Эрдэм шинжилгээний дэд ажилтан
- Б. Энхтайван, Магистр, Эрдэм шинжилгээний дэд ажилтан
- Б. Давхарбаяр, Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
- Л. Мөнхгэрэл, Магистр, Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
Лабораторийн судалгааны чадавх
- Адууны хачгийн халуун ба нийлүүлгийн өвчний ФХЭБУ оношлуурыг бэлтгэх технологи
- Иммунохроматографийн тест буюу түргэн оношлуурыг бэлтгэх технологи
- Эсийн өсгөвөр ба эгэл биетний өсгөвөрлөх технологи
- Рекомбинант уураг нийлэгжүүлэх, цэвэршүүлэх хүчин чадалтай
- Генетик, молекул биологийн судалгаа явуулах, нуклеотидийн дараалал тогтоох, ПГУ явуулах гэх мэт олон төрлийн төхөөрөмжөөр хангагдсан
- Шинэ эм, бэлдмэлийн туршилт явуулах материаллаг бааз, тоног төхөөрөмжөөр хангагдсан
Түүхэн замнал
- 2007 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн шинэ бүрэлдэхүүн лаборатори багуулагдаж 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн.
- 2010 онд хоёр өрөө лаборатори болж өргөжсөн
- 2014 оноос Япон улсын JICA хөрөнгө оруулалттай SATREPS төсөл болон бусад төсөл хөтөлбөрөөр иж бүрэн тоноглогдсон лаборатори болон өргөжсөн